Сайн байна уу? Би энэ сайтыг байнга л уншдаг өнөөдөр анх юм бичиж байна. Юу гэхээр би эхнэртэйгээ суугаад 4 жил болж байна 2 настай хүүтэй за тэр яахав гол нь би эхнэр хүүхэдтэй хайртай юмаа. Гэхдээ манай эхнэр намайг үл тоогоод гудамжны архичин шиг бодоод байх юм. Би одоо 32-той найз нөхөд байна ганц нэг уухаар бөөн юм болох юм. Би тийм их уудаггүй л дээ сардаа нэг 2 л байна. Эхнэртэй уурлахаар 2, 3 болчихно тэгэхээр л буруутан болно.
Миний ганц өөрийгөө зөвтгөж байгаа юм нь би хэзээч уусан үедээ агсан тавина хэрүүл хийнэ гэсэн юм байдаггүй. Харин манай эхнэр л намайг байж суухын аргагүй болгоод байх юм. Одоо бүүр тусдаа байна учир нь намайг хэд хэдэн удаа цагдаа дуудаж өгөхөөр нь би хаячаад явсан энэ нь цаашид үргэжилэх байх тийм үү? Би ийм асуудлаас болж салах нь зүйтэй юу?юу гэж бодож байна?