“Авъяаслаг Британичууд” шоуны шүүгч, жүжигчин Аманда Холден “ВВС” агентлагийн “One on Friday” шоунд оролцох үеэрээ нэрт продюссер Саймон Коуэллийг шоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Авъяаслаг Британичууд” шоунд Саймон ерөнхий шүүгчээр ажилладаг юм.
Аманда шоуны үеэр “Та бүхэнд нэг зүйлийг үзүүлэхийг хүсч байна. Саймон уучлаарай. Би чиний төрхийг гуяан дээрээ зуруулсан. Үнэнийг хэлэхэд, чи их муухай ааштай бас царай муутай. Чи ер нь бүх эмэгтэйчүүдийг тэнэг гэж боддог байхаа” гэж хэлжээ.
Тэрбээр зүүн гуяныхаа хэсэг саатай тодруулагчаар Саймоныг зурсан байж. Шоуны дараа Саймон твиттертээ “Чи сайхан харагдаж байна. Намайг санаж бас хайрлаж байгаад чинь баярлалаа” гэж жиргэжээ.