ОХУ-ын Гавьяат жүжигчин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин дуучин Б.Амархүү Монгол дахь анхны бие даасан “Гэртээ хүрэх зам” тоглолтоо хийхдээ монгол фэнүүддээ хайртай бүсгүй О.Ариунзулыг албан ёсоор танилцуулж байсан. Түүнээс хойш нийлээдгүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл залуу хосууд маань удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна.
Хосуудыг хүүхэдтэй болсон талаар худал цуурхал өмнө нь хэд хэдэн удаа дэгдэж байсан ч энэ удаад мисс Ариунзул үнэхээр хөл хүнд болжээ.