Дэлхийд алдартай дотуур хувцасны брэнд болох “Victoria’s secret” шинэхэн сахиусан тэнгэрүүдээр бүл нэмсэнээ зарлалаа. Тэд энэ удаа 10 авьяаслаг, чадварлаг загвар өмсөгчдийг эгнээндээ нэгтгэжээ. “Victoria’s secret” брэндийн сахиусан тэнгэрүүдээс Хайди Клум, Жизель Бюндхен, Миранда Керр зэрэг супер моделиуд төрөн гарсан байдаг. Загвар өмсөгч хүний хувьд Викториагийн бүрэлдэхүүнд багтана гэдэг томоохон амжилт билээ. Ингээд шинэхэн сахиусан тэнгэрүүдийг танилцуулья.
Кэйт Григорива: Марктенгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй бөгөөд чадварлаг латин америк бүжигчин аж.
Тайлор Хилл: Тэрбээр загвар өмсөгч болохоосоо өмнө Колорадо мужийн ферм дээр морь унадаг байжээ. Ном унших, цанаар гулгах, Иогоор хичээллэх дуртай энэ бүсгүй Викториагийн сахиусан тэнгэрүүдийн бүрэлдэхүүнд багтаад буй аж.
Элса Хоск: Тэрбээр мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болсон ч, удалгүй загварын ертөнц рүү урвасан нэгэн гэнэ.
Марта Хант. Хоол хийх, бүжиглэх, далайн давалгаан дээгүүр гулгахад туйлын дуртай нэгэн.
Жак Жагасиак: Польшоос иржээ. Тэрбээр зам талбайн чиглэлээр суралцдаг бөгөөд хүүхэд байхаасаа л гүйх дуртай байжээ.
Стелла Максуелл: Тэрбээр шинэ Зеландын загварын агентаас иржээ. Аялах дуртай бөгөөд дэлхийн бүх л оронд очиж үзсэн гэнэ.
Лиас Риберо: Салса бүжиг бүжиглэх дуртай бөгөөд гар бөмбөг, боксын спортыг сонирхдог гэнэ.
Сара Сампайо: Каратегийн бор бүстэй. Мөн хийл хөгжим тоглодог хөгжмийн өндөр мэдрэмжтэй нэгэн аж. Тэрбээр Португалийн “шилдэг загвар өмсөгч”-ийн шагналыг хүртэж байсан удаатай гэнэ.
Ромме Стрижд: Тэрбээр одоо ч гүйж, боксоор хичээллэдэг гэнэ. Мөн хоол хийх, интерьер дизайнд туйлын сонирхолтой нэгэн аж.
Жасмин Тукес: өөрийн гэсэн өвөрмөц хоолыг зохиож хийх дуртай нэгэн гэнэ шүү. Тэрбээр үргэлж л шинэ содон хоол зохиохыг оролдож байдаг аж.
Эх сурвалж: www.mminfo.mn