Дуучин Б.Амархүү энэ жилээс эхлэн “UBS” телевизээр уламжлал болон зохиогддог “Universe best songs” наадмын ерөнхий шүүгчээр ажиллах байгаа. Түүнийг шүүгч болсоноор тус наадмын оролцогчдны чанар дээшилж энэ хэрээр үзэгчид ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
Их гүрэнд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа түүний хувьд өөрөө мөн л ийм төрлийн шоунаас төрөн гарч, урлагийн тогоонд орсон болохоор ч тэр үү оролцогчдод өөрийн туршлага дээр тулгуурласан заавар, зөвлөгөөг харамгүй хайрладаг. Зарим үед оролцогчдыг хатуухан бөгөөд шулуухан зэмлэж чаддаг тэрээр ихэнхдээ л “амбицтай, идэвхитэй” байхыг “шаарддаг”.
Тэрээр өөрөө “Народныи артист” тэмцээнд оролцож байхдаа ямар нэгэн багшгүй зөвхөн өөрөө өөрийгөө дасгалжуулдаг байсан бөгөөд ихэнхдээ утас, дуу хураагуур зэрэгт өөрийнхөө дуулж байгааг бичиж, алдаа мадгаа засдаг байсан гэдэг.
Тийм ч учраас оролцогчдод утсаа ашиглан өөрийнхөө алдааг олж илрүүлэхийг зөвлөдөг. Гэхдээ энэ арга нь алдаагаа засахад нөлөөлдөг ч өөрийнхөө хоолойг утаснаасаа сонсох тийм ч таатай байдаггүй аж.
Дуучин Б.Амархүү “Ямар ч дэлхийн од, том дуучин байсан утсан дээрээ өөрийнхөө дуулж байгааг бичээд сонсоход тийм таатай сонсогддоггүй гэдэгт итгэлтэй байна. Яагаад ч юм мэдэхгүй би л лав утаснаасаа өөрийнхөө хоолойг сонсох дургүй. Нэг л өөр хүн юм шиг санагддаг. Гэхдээ алдаагаа засахад энэ хамгийн сайн арга” хэмээн ярьсан юм.
Н.Хувьзаяа secret.