Солонгосын сериалууд Азийг тэр аяар нь байлдан дагуулж, Солонгос одод Япон, Тайвань, Хятад, Индонез зэрэг хүн ам олонтой улсын иргэдийн шүтээн нь болчихсон. Монголчууд ч гэсэн Солонгос киногоор амьсгалж, хэдэн кино жүжигчдийг нь өөрийнхөө хэдэн жүжигчнээс дутуугүй таньдаг. Япончууд, Солонгосоос хөгжлөөрөө давуу боловч гэрийн эзэгтэй нар олон байдаг болохоор “Со” кинонд бүр орчихсон байдаг гэдэг. Солонгосын кино одод хоорондоо гэрлэх нь элбэг. Ким Нам Жу, Ли Бен Хай, Тугал нүдэн Дон Хьюк, Квон Сан Ву зэрэг алдартай жүжигчид бүгд л мэргэжил нэгт жүжигчнээ ханиараа сонгож, араас нь цуутай хуримын тов тасрахгүй байгаа. Гэсэн ч энэ нь солонгосчуудад хангалтгүй байгаа бололтой.
Солонгосчууд сүүлийн үед Jo in Sung, Song Hye Gyo хоёрыг хос болоосой гэж бараг бүгдээрээ хүсдэг болсон сурагтай. Учир нь энэ хоёрын 2013 онд хамтарч тоглосон хайрын тухай кино солонгосчуудыг байлдан дагуулаад байгаа. Тиймээс Jo in Sung, Song Hye Gyo хоёрыг амьдрал дээрээ сайхан хос болно гэж үзэж, Английн ханхүү, гүнж хоёрыг дууриалган зургийг нь фотошодсон зураг олны сонирхлыг их татаж байна. Бид Солонгосын сайхан бүсгүйчүүдийн нэг Song Hye Gyo-г “Зочид буудлын эзэн” киноны Юн Хи, “Миний байшинд”, “Гурван марал од”,” Сэтгэлд шингэсэн намар” киногоор нь андахгүй. Харин Jo in Sung “Балид болсон явдал”, “Төгөлдөр хуур” кинонд тоглосноор нь сайн мэднэ.