Холивуудын сайхан залуу Брэд Питт 50 наснаасаа хойш кинонд тоглохоо болино гэдгээ Австралийн нэгэн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Тэрээр одоо 47 настай юм.
Сурвалжлагч түүнээс кинонд тоглохоо больчихвол чухам юу хийхийг нь асуухад “ёстой чөтгөр л мэдэх байх даа” хэмээн хариулсан байна. Гэвч тэрээр цааш нь ярихдаа “продюсер хийж болох юм” гэжээ.
Брэд Питт хамгийн сүүлд “Moneyball” киноны продессээр ажилласан бөгөөд энэ киногоороо Оскарт нэр дэвших магадлалтай байгаа юм. Гэвч тэрээр ганц энэ киногоор тогтохгүй “The Tree of Life”, “Kick-Ass”, “World War Z” зэрэг олон киноны продюссерээр хэдийнээ ажиллажээ.
Анжелина Жоли, Брэд Питт нар өдгөө зургаан хүүхэдтэй бөгөөд тэдний гурвыг нь өргөж авсан юм. Мөн тэрээр сүүлд төрсөн хоёр ихрийнхээ зургийг 14 сая ам.доллараар “People”, “Hello” сэтгүүлүүдэд зарсан бөгөөд энэ нь дэлхийн алдартнуудын түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр зарагдсан зураг болсон байна.
М.Жаргал