Хэд хоногийн өмнө би нэгэн зүүд үзэв.
Энэ 2 улаан зураасыг хараад ихэд гомдоллон, гутрах юм. Эцгийг нь голон харамсан гаслах юм. Энэ хүүхэд хорвоод ирэнгүүтээ хамгийн түрүүнд ямар муухай мэдрэмж авч байгаа бол доо гэж халаглаж байх юм гэнэ
Сэрж ирээд өөрийгөө ихэд гайхав
Хүн болохоор тэмцэж үлдсэн тэр бяцхан амьтан надад гологдохоор ямар буруутай юм бэ гэж бодит юм шиг өөрийгөө зэмлэв. Амьдрал дээр эсэргээр нь боддог юм ш дээ би уг нь…
Ашгүй зүүд байсан нь яамай даа гэхдээ миний энэхүү зүүд дүү охинд минь, эгчид минь, найз хүүхэнд минь аль хэн нэгэн хүний бүсгүй үрд тохиолдсон юм биш биз хэмээн олон өдөр бодосны эцэст бичиж сууна.
Энэ 2 зураас бүх эмэгтэйд гомдол, харуусал биш баяр баясгалан бэлэглэгч хийгээд хамгийн хамгийн жаргалтай өдөр байх болтугай