Би хоёр хүүтэй ээж. Хүүгийнхээ найзуудыг гэртээ оруулах дуртай. Одоохондоо том нь 11-тэй бага нь 2-той болохоор найз нөхдийн хүрээлэл их биш. Ахынх нь ганц нэг найз л орж ирдэг. Цаашдаа энэ тоо ихсэх биз.
Бужигнасан олон баньд нар гэрт орж ирж пижигнэж, ноцолдож, инээж, хөхөрч, тоглодог л байг. Би байх үедээ тогоо дүүрэн хоол хийж өгчихөөд уралдан идэхийг нь харахсан гэж хүсдэг. Гэр орон ганц нэг бууна л биз яахав.. цэвэрлэчихэж болохоос хойно. Эх орноо хамгаалах цэрэг эрсийн маань нэг хэсэг манайд гэртээ байгаа юм шиг дураараа байгаасай гэж хүсдэг. Магадгүй тэдэн дунд ээж аавын хайраар дутуу өсөж яваа нэгэн байх ч юм билүү. Тэгвэл намайг ээж шигээ санаж, надад итгэж бүхнээ яриасай гэж хүсдэг. Хэдэн жилийн дараа том залуус болцгоочихоод “Таны хоолыг саналаа, сайхан хоол хийж өгөөч” гээд ороод ирээсэй гэж хүсдэг. “Эхнэр минь болох бүсгүй шүү дээ, танилц” гээд дэрвийсэн охин дагуулж орж ирээсэй гэж хүсдэг.
Хөвгүүдээс минь дутахгүй намайг хайрладаг хүний гэлтгүй олон хүүтэй болохсон гэж хүсдэг дээ би. Хүсэл минь биелж олон хүүхэдтэй болох байхаа би smile emoticon
Ундаалай