Нэрт дизайнер, бизнесмэн, дуучин, олон хүүхэдтэй ээж Виктория Бекхэм сонирхолтой ярилцлага өгч, ганц охиныхоо тухай дэлгэрэнгүй ярилаа.
Охин төрнө гэж тэд төлөвлөөгүй байсан, санамсаргүй олсон хэмээн Виктория өгүүлжээ. “Охин төрснөөр миний мөрөөдөл биелсэн” гэж тэр өөрийн охин 3 настай Харпер Севений тухай өгүүлэв.
Виктория нөхрийнхөө хамт очиж ЭХО-д харуулахад “Та нар дахиад хүүтэй болно” гэж эмч нар тэдэнд хэлжээ. “Би жирэмсэн болсондоо маш их баяртай байсан тул хүүхдийн хүйс нэг их чухал биш байсан. Намайг бурхан ивээлдээ авч, хайр хишгээ хайрласан гэж л надад санагдаж байлаа” гэж Виктория Бекхэм ярьжээ.
Төрөхөөс ердөө 2 хоногийн өмнө л Бекхэмийнхэн охинтой болно гэдгээ мэдсэн байна. “Энэ мэдээ надад гэнэтийн, таатай бэлэг болсон. Мөрөөдөл маань амьдралд биелсэн дээ” гэж Виктория хэлэв.
Гэхдээ тэдний бяцхан гүнж Харпер дандаа ах нараа дуурайдаг, бөмбөг хармагцаа бүхнийг мартдаг гэнэ. Тэгээд ээжийнх нь загвар, гоёл сонирхуулах гэсэн оролдлого үр дүн муутай байгаа аж.
“Охин маань хөлбөмбөгт их дуртай. Энэ нь миний зүрх рүү хутга шаах шиг л болдог” гэж Виктория хошигнов.
Виктория “Миний охин ах нараа дандаа дагаж, хаа ч явсан дуурайдаг нь их хөөрхөн. Тэр бяцхан леди боловч бас дүрсгүй пацаан” гэж нэмж өгүүлжээ.