Хараа булаам хүзүүний зүүлттэй байхад ямар ч хувцас амилаад л ирнэ. Гэвч гадуур зарагддаг “statement” буюу том зүүлтнүүдээс олныг авах гэхээр зардал ихтэй болчихдог талтай. Гэвч J.Crew, Kenneth Cole зэрэг брэндүүдийнх шиг хүзүүний зүүлт хийхэд чамд хэдхэн ширхэг хямд гинж хэрэгтэй гэвэл итгэх үү? Сүүлийн үед моодонд ороод байгаа давхар гинжтэй зүүлтийг хэрхэн хийхийг зааж өгье. |
1.Хэрэглэгдэх зүйлс:
• Гинжнүүд – Энэ зүүлтийг хийхийн тулд 6 өөр төрлийн гинжийг ашигласан байгаа. Гэвч чи хэдийг л бол хэдийг ашиглаж болно. Төрөл бүрийн гинжнүүдийг гар урлал, шүр сувсан эдлэлийн дэлгүүрт болон, бөс барааны дэлгүүрүүдээс олж болно. Эсвэл өөрийнхөө зүүхээ больчихсон хуучин зүүлтний гинжнүүдийг ч ашиглаж болох юм.
• Бахь-Сувсан эдлэлийн дэлгүүрт зардаг бахь хэрэгтэй. Гэхдээ ийм бахь байхгүй бол өөр чанга хавчдаг зүйлээр орлуулсан ч болно.
• Түгжээ – Үүнийг ч бас гар урлалын дэлгүүрээс авах юм уу, хуучин зүүлтнээсээ салгаж хийж болно.
• Хэд хэдэн цагираг-гар урлалын дэлгүүрт уутаараа зардаг.

2. Гинжнүүдээ яг ижил хэмжээтэй тасална. Нэг цагираг аваад бахиараа хоёр үзүүрийг нь салгаж онгойлгоод түрүүнд нь тасалсан гинжнүүдээсээ оруулна. Түгжээнийхээ сүвэнд цагирагаа оруулан, бахиараа хааж хавчина.
3. Цагирагт оруулсан гинжнүүдээ хооронд нь өөрийнхөө хүссэн хэлбэрээр сүлжиж, ороон этгээд загварыг бий болгоно. Дуустал нь сүлжсэнийхээ дараа өөр нэг цагирагыг бахиараа онгойлгож байгаад, бүх гинжнийхээ төгсгөлийг гулгуулж оруулна. Гинжнийхээ уртыг нэмэхийн тулд дахиад хэд хэдэн цагирагыг хэлхэж оруулж болно.
4. Ингээд л брэндийнхээс дутахааргүй зүүлт бэлэн болчихлоо.
5. Заавал зүүлт гэлтгүй, яг энэ аргаар өргөн бугуйвч хийж болно.
6. Тэгээд хар даашинзнаас, жирийн цагаан майк хүртэл бүх хувцсан дээр зүүж болох юм. Дээрх брэндийн бугуйвч, зүүлтнээс нэг их дутахааргүй байгаа биз?
7. Гинжнүүдээ сүлжилгүйгээр дээр дээрээс нь давхраа үүсгэн хийж болно. Харин ингэхийн тулд гадна талаас нь өгсүүлээд дотор талынхаа гинж хүртэл нэг нэг см-аар богиносгох хэрэгтэй. Жишээ нь хамгийн гадна талын гинжийг 15 см урттайгаар сонгосон бол, түүний дотор талынхыг 14, тэрний доторхыг 13 см урттайгаар сонгох ёстой гэсэн үг юм. Мөн дан гинжээр биш, дунд нь шүр, хиймэл сувд, алтлаг, мөнгөлөг өнгийн чимэглэлүүдийг оруулвал илүү чамин болно.
Гоолингоо