Майли Сайруст ямар хүйсийн хүнтэй дотно харилцаатай байх нь огтхон ч ач холбогдолгүй зүйл гэнэ. “Төмөр” хочит Арнигийн хүү Патрик Шварценеггерээс харьцаагаа таслаад Майли тун удахгүй найз бүсгүйтэй болжээ. Тэр нь Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр бүсгүй Стелла Максвел аж. Тэд сар гаруйн өмнөөс дотно харилцаатай болжээ.
Хүүхнүүд албан ёсоор мэдээлэл хийгээгүй ч найз нөхөд нь тэднийг дотно харилцаатай болсон гэж үзэж байна. Бүсгүйчүүд аль болох хамт байхыг эрмэлзэж, хамтдаа цагийг өнгөрүүлэн, байнга гараасаа барилцан тэврэлдэж байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn