Өвөө минь болзоонд явсан, үеийн хөгшчүүдтэйгээ доргихоор явсан
Өтөлсөн болохоос үхсэн биш, үсээ тослоод, өмдөө индүүдээд, цамц зангиагаа засаж янзлаад
Цаанаа донжтой гараад явсан… өвөө минь болзоонд явсан…
Эмээгээс минь хойш их ганцаардсан, элэг нь дэвтэж зүрх нь залуужиг, идэр насаа хуучлан сэргэг дээ
Ганцаардсан харцанд нь гал цог хургаг, гялалзаж явсан насаа эргээд нэг дурсаг аа
Хөгшинөөсөө хойш хүүхдүүд минь гээд хөл гар нь мойног болтол үрсийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн
Өвөө минь одоо жаргаасай даа…өвөөгийн болзоо үнэтэй байг
Шар дээлтэй эмээтэй болзог яадаг юм, шанхны сор нь бага ч гэсэн арилаг
Шар айраг шимэж, саахалтын хөгшидтэй шөнө дөл болтол тоглог ээ яадаг юм
Санан санан гэгэлзэж санаа алдатлаа дурлаг ээ
Итгэл хайраа алдаагүй бол эхнэр авсан ч яадаг юм ..өвөө минь болзоонд явсан…өвөөгийн болзоо үнэтэй байг…
2014.07.07
…..Х.ДУЛАМСҮРЭН….