Энэ зун жинсэн материалтай өмд, цамц трэнд болж байна. Тэр ч байтугай жинсэн материалтай хослол моодонд орж байна гэвэл таны санаанд багтахгүй байж болох юм. Гэлээ ч бараан өнгийн жинсэн материалтай цамцыг гэгээлэг цэнхэр өнгөтэй өмдтэй хослуулбал ямар вэ?
Бас жинсэн шортыг богино ханцуйтай цагаан цамцтай өмсвөл та жинхэнэ загварлаг харагдах болно.
Хүрэм
Блейзер буюу хавар зуны улиралд өмсөхөд тохиромжтой нимгэн материалтай хүрмийг жинс, богино ханцуйтай цамц болон өдөр тутам өмсдөг даавуун өмд, шорттой хослуулан өмсөөрэй.
2015 оны зуны ӨНГӨ ямар байх вэ?
Өнгө будгийн стандартаар мэргэшсэн Pantone компани 2015 оны өнгөөр Марсала хэмээх хатуу, Сицили дарсны өнгийг нэрлэжээ. Таны өмссөн хувцасны ганц зүйл Марсала өнгөтэй байхад хангалттай.
Магадгүй энэ өнгө эр хүнд зохихгүй гэж та бодож байж болох юм. Гэхдээ нөгөө талаасаа тод бас онцгой харагдуулах болно.
Мөн илгэн хүрэм энэ зуны бас нэг хүчтэй трэнд. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг Марсала өнгөтэй илгэн хүрэм авбал илүү зоримог шийдвэр байх болно.
Уриа үгтэй богино ханцуйтай цамц
Богино өгүүлбэр, хэлц, уриа үг бол товчхондоо таныг илэрхийлж байдаг. Гэхдээ та ямар үгтэй цамц худалдаж авахаа мэдэхгүй байвал цулгуйг аваад дуртай үгээ хэвлүүлж болно. Эсвэл зүгээр л таныг илэрхийлэх дуртай зургаа хэвлүүлэх боломжтой.
Богино өмд
Жил болгон цагаан хослол /шорт, цамц эсвэл хүрэм/ эрчүүдийн дунд моод болдог. Түүний зэрэгцээ судалтай цамц ч энэ зуны трэнд. Мөн костюм пиджакны даавуун болон сүлжмэл материалаар хийсэн богино өмдийг та ямар ч цамц, хүрэмтэй хослуулж болно. Гутал
Дээр дурдсанчлан даавуун материалтай гутал бол эрчүүдийн энэ зуны трэнд
Мэргэжлийн өнгө будгийн “Pantone” компаниас гаргасан энэ зуны трэнд өнгө
А.Наранцацрал | GoGo.mn