Гала хамтлагийн дуучин Ану хоёр дахь охиноо хүлээн аваад удаагүй байгаа бөгөөд амаржсанаас долоо хоногийн дараа ажилдаа орсон талаар цахим хуудаснаа нийтэлж байсан. Харин түүний том охин Бүжин саяхан хоёр нас хүрсэн бөгөөд анхныхаа рекламд ээжтэйгээ хамт тогложээ. “Бумбын Улаан Хонгор” ХХК-ийн “Охин төрлөө” үндэсний брэнд бүтээгдэхүүний шинэ цуглуулгын нүүр царайг тэд бүтээсэн байна. Ану энэ талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн бөгөөд тэдний сурталчилсан шинэ цуглуулга улдахгүй худалдаанд гарах гэнэ.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/64707
Мэдээний эх сурвалж: http://time.mn/64707