Эрдэмтэд цагийг 700 гаруй жилийн тэртээ 14-р зууны дундуур анхны цагийг хэрэглэж ирсэн гэдэгтэй маргадаггүй.
Цаг гэдэг үг нь Латин хэлний “Клокка” буюу “Хонх” гэсэн үгнээс гаралтай ажээ.
Манай эрний өмнөх 1400 оны үед эртний Египетчүүд усан цагийг зохион бүтээсэн. Энэ нь нэг нь нөгөөгөөсөө том хоёр чингэлэгийг усаар дүүргэж, том савнаас жижиг сав руу хооронд нь холбосон хоолойгоор ус юүлэгдэх замаар усны түвшинг харуулж байсан саван дээрх тоогоор цагийг мэдэж байв. Грекчүүд усан цагийг олон жилийн туршид хэрэглээний явцад нэлээд сайжруулжээ. Усан цаг нь наран цагийг бодвол өдөр шөнийн аль ч үед цагийг хэлэх боломжтой төдийгүй илүү нарийвчлалтай байлаа.
Улмаар Грекчүүд сар хэмээх 30 хэсэгт хуваажээ. Тэдний жил нь 12*30=360 хоногтой байдаг. Харин Египетчүүд, Вавилончууд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэлх (Наран ургахаас жаргах) хугацааг цаг хэмээх 12 хэсэгт хуваав. 12 хуваасан учир нь олон оронд 12 бол нэг жил дэх сарны тойргийн тоо учир их онцгой тоо байв.
Улмаар цагийг 60 минут, 1 минутаа 60 секундэд хуваав. 60 хуваадаг нь 4000 жилийн өмнө үүссэн 60 тоон дээр суурилсан сумерын системтэй холбоотой.
Одоо цаг нь хэрэглээ гэхээсээ илүүтэй гангараа болон хөгжиж өвөрмөц хийц загвар, дахин давтагдашгүй чанар бүхий алдартай брэндийн цагаар гоёж өөрийн зиндаа түвшинг илтгэх болжээ.
Цаг үйлдвэрлэдэг алдартай фирм олон байдаг ч хамгийн их гар ажиллагаа, олон эд анги, үнэт чулуун гоёлтой, цөөн хувь хийгдсэн цаг тансаг гоёлд тооцогддог байна. “Форбес” сэтгүүлээс гаргасан судлагаагаар бугуйн цагны хамгийн үнэтэй брэндэд Rolex, Cartier, Patek Philippe , TAG Heuer , Omega, Chopard , Frank Muller , Breitling, Audemars Piguet, IWC гэсэн сонирхолтой жагсаалтуудыг гаргасан байна.
Rolex
Patek Philippe
TAG Heuer
Omega
Chopard
Frank Muller
Breitling
Audemars Piguet
IWC
Шинэ загварууд:
Michael Kors
Emporio Armani
Just Cavalli
Roberto Cavalli
DKNY
Forzieri
Эх сурвалж: www.miss.mn /Ж.Цацрал/