Хайртай бүсгүйдээ цэцэг бэлэглэдэггүй эр хүн ховор биз ээ. Гэхдээ тэд өгч буй цэцгээрээ юуг илэрхийлж байгаагаа өөрөө ч төдийлөн мэддэггүй. Тэгвэл эрэгтэй хүний сонгосон цэцэг, түүний өнгөөр нь ааш зан, дурлалт бүсгүйдээ хэрхэн хандаж байгааг нь мэдэж болдог ажээ. Бүсгүй та ч бас хайртай залуугаа бэлэглэсэн цэцгээр нь шинжээрэй.
-Хээрийн зэрлэг цэцэгст дурладаг эрчүүд энгийн, даруу боловч ёс суртахуунтай, жаахан хуучинсанг үзэлтэй байдаг
-Өөдрөг бадрангуй эрчүүд шар цэцэгт дуртай. Тэд ийм өнгийн цэцэг өгөхдөө: “Чи хурц мэдрэхүйг хүсч байна уу? Хорио хамгаалалтыг чинь би давж чадах уу” гэж асуух мэт байдаг. Хэрэв өнөөх эмэгтэй нь нүүр өгөхгүй бол нэг их зоволгүй бүхнийг мартчихна.
-Цахирмаа цэцэг бэлгэнд өгдөг эрчүүд бусдын анхаарлын төвд байх дуртай, эмэгтэй хүнийг өөрийн фон болгон ашигладаг. Тэд магтуулах, гайхуулах дуртай.
-Цагаан цэцгийг их мөрөөдөмтгий, хайр сэтгэлээ бүрэн дүүрэн илчлэх чадвартай эрчүүд барьдаг. Амьдралд бодитой ханддаг бүсгүйчүүд тэдэнтэй жаргадаггүй.
-Нил ягаан өнгийн цэцэг барьдаг эрчүүд сонирхолгүй, уйтгартай байх нь элбэг.
-Хөх өнгийн цэцгийг хамгийн ухаалаг, өндөр ёс суртахуунтай эрчүүд сонгодог. Тэдний хэнэггүй зан ойр орчны хүмүүсийнх нь дургүйцлийг төрүүлнэ. Хайртай хүндээ халамж тавихдаа тааруу, амиа бодомтгой хүмүүс. Гэвч ерөнхийдөө сайн эрчүүд, сайн амрагууд юм.
-Ягаан өнгийн цэцгийг аливааг бодит бишээр хардаг эрчүүд сонгоно. Тэд энгийн, даруу, гэнэн, эелдэг бүсгүйчүүдэд дуртай. Хайрынхаа төлөө ажил алба, хувийн амьдрал, хамгаа золиослоход бэлэн. Заримдаа тэд өөрийгөө ойлгуулах чадваргүй, өөртөө итгэлгүй болсон үедээ ягаан цэцгийн баглаа барьж эмэгтэйгээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлдэг.
-Гал улаан өнгийн цэцгийг сонгосон эрэгтэй нэр алдарт тэмүүлэгч, зорилгодоо үнэнч, өөрөө үүрэг хариуцлагаа маш сайн мэдэрдэг, хэлсэн үгэндээ хүрдэг болохоор хайртай бүсгүйгээсээ ч ихийг шаардана. Хөөрүү дэврүүн сэтгэлтэй, идэвхтэй, зорилгодоо хүрэхийн тулд маш их чармайлт гаргадаг, сэтгэхүй сайтай эрчүүд.
-Цэнхэр цэцэгс сонгодог эрчүүд өөнтөгч, үргэлж бүтэхгүй зүйлийг мөрөөдөгч, өөрийнхөө юу хүсч байгааг ч ойлгодоггүй. Тэд уужуухан худал ярьчихна, хэзээ ч, хэнд ч санаагаа хэлдэггүй.
-Улаан, улаан шаргал цэцэгст дуртай эрчүүд хөгжилтэй, нээлттэй, баясгалантай хүмүүс, өөрсдийгөө аятайхан харагддаг гэж боддог. Амрагийн ажилдаа гал халуун байдаг ч хувирамтгай зан ааштай.
Эмэгтэйчүүд