“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хэмээх монголын толгой баячуудын нэг болох эрхэм УИХ-ын гишүүн байх хугацаандаа хийсэн бүтээснээсээ илүүтэйгээр хүүгийнхээ дуулиант амьдралаар хэвлэлийн баатар болоод байсан.
Түүний орыг залгах ганц хүү Э.Жаргалан нь монголын сор болсон мисс бүсгүйчүүдийг ёстой л солих шиг болсон. Алтны магнат Ц.Мянганбаярын гэргий Ариунцэцэгээс эхлээд олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан тэрээр саяханыг хүртэл охид бүсгүйчүүдтэй зугаацаж энд тэнд шуугиан тарьдаг байсан.
Бизнесмэн аавын буянаар багаасаа эдийн дээдийг эдэлж, хэрэглэж байсан түүнийг хүрээлэх сайхан хүүхнүүд ч мундахгүй олон. Хамгийн сүүлд тэрээр “Алтай кашмер”-ийн нүүр царай болсон загвар өмсөгч Буджаргал гэх бүсгүйтэй хайрын романс үүсгэж, ирээдүйн ханиа олчихлоо хэмээн шуугиан дэгдээж байсан.
Гэвч Буджаргал бүсгүйд түүний туулж өнгөрүүлсэн дуулиант амьдралын хэмнэл төдийлөн таалагдаагүй бололтой. Тэрээр Э.Жаргалангийн бэлэглэсэн сүйн бөгжийг буцааж, гэр бүл болохгүй гэдгээ хэлжээ.
Н.Хувьзаяа www.secret.mn