Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, Монголын залууст реп,техно урсгалыг анх мэдрүүлж байсан “Хар сарнай” хамтлаг өдгөө 20 насыг насалжээ. Хамтлагийн гишүүн Маадай буюу Баянжаргал нэг хэсэг чимээ аниргүй байсан.
Тэгвэл тэрээр тун удахгүй өөрийн бие даасан цомгоо гаргах гээд зав муутайхан яваа гэнэ. Хамтлагийн 20 жилийн ойд зориулж байгаа томоохон ажлын нэг нь Амраа, Маадай хоёрын бие даасан цомог гэнэ.
Хамтлагийн дуучин Амраагийн хувьд “Би Монгол хүн” нэртэй эх орны сэдэвтэй, үндсэрхэг үзэл шингэсэн цомог гаргасан бол Маадайгийн цомгийн хувьд этник,поп,R&B гээд олон төрлийн уран бүтээлүүд багтсан гэнэ.
“Хар сарнай” хамтлаг тайзан дээр гарсан л бол 8 настай балчраас 80 настай буурлыг хүртэл зүрх сэтгэлийг нь хөөргөж байлдан дагуулж чаддаг. Тэгвэл тэд хамтлагийнхаа 20 жилийн ойн босгон дээр фэнүүддээ олон сайхан уран бүтээл барина гэдэгт итгэлтэй байна. Сонирхуулахад дуучин Маадай алкохолийн төрлийн зүйл хэрэглээгүй зургаан жил,тамхинаас гараад гурван жил болж байгаа гэнэ.
www.shock.mn Д.Цэлмэг