Тэр чиний талаар ямар бодолтой явдагийг нь мэдмээр байна уу? Мэдэхийн тулд заавал “Цуврал ярилцлага” авах гэсний хэрэггүй. Түүний хөдөлгөөнийг нүүрний хувиралыг нь сайн ажигла.
Профессор Лиллиан Гласс хүний бодол, сэтгэлийг биеийн хэлэмж нь ямар ч үгнээс илүү хэлж чадна гэдгийг батлаж байна. Лиллианы “Toxic men” номонд чамд тохирохгүй эрийн шинж тэмдэгийг ингэж бичжээ.
1. Тэр чамаас зайгаа барина. Энэ нь тэрээр сэтгэл зүйн хувьд хаалттай, ярилцахад бэлэн биш байгааг илэрхийлнэ.
2. Хөлөө савчиж, сандал дээр ганхаж, ширээ тогшин суух эр. Түүнд таатай, тухтай биш байна гэсэн үг.
3. Чамайг ойртоход тэр алхам ухарна. Тэр ойртож дотносохыг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл. Хэрэв ярилцаж байх үедээ байнга зай барьж байвал тэр чамд итгэхгүй байгаагийн шинж.
4. Гараа зөрүүлэн зогсоно. Тэр чиний анхаарлаас “мултрах”-ыг хүсч байна.
5. Түүний хөл, чиний хөлний байрлал дагуу байрлана. Тийм ч анхаарал татахааргүй мэт шинж тэмдэг боловч энэ шинж тэмдэг нь тэр чамд таагүй ханддаг болохыг илэрхийлнэ.
6.Тэр чамтай ярилцаж байхдаа гарын алгаа байнга доош нь харуулсан байдалтай байна. Тэр чамайг сонсохыг хүсэхгүй байна. Тэр зүгээр л зөнгөөрөө чалчиж байгаа болов уу. ..
7. Ярилцаж байх үедээ тэрээр бүх булчингаа чангалан, биеэ хураасан байдалтай байна. Тэр биеэ хэт барьж,тайвширч чамтай нээлттэй байхыг хүсэхгүй байгаа бололтой.
8. Харцаа дальдруулж, харц нь үл тогтоно. Тэр чамайг харахын оронд өөр тийш харан, нүдээ анина. Чи түүний сонирхолыг татсан нь юу л бол.
9. Чамайг хөндлөнгөөс ажиглаж буй мэт харна.
10. Уруулаа жимийсэн чигээр инээмсэглэнэ. Тэр чамд тохирохгүй гэдэг нь ойлгомжтой.