Зэйн Малик өөрийн амьдралыг орвонгоор нь эргүүлэхээр шийдсэн бололтой. Тэрбээр алдар хүндийн оргилд хүрэхэд нь тус болсон One Direction хамтлагийг орхисны дараагаар өөрийн дурлалт бүсгүй Перри Эдвардсыг хаясан байна.
Түүний энэ үйлдэл бүсгүйн хувьд гэнэтийн цохилт болсон учраас тэрбээр өнөөг хүртэл цочролын байдалтай байгаа гэнэ.
“Түүний “Little Mix” хамтлаг шинэ синглээ олонд танилцуулах гээд ихэд завгүй байгаа учраас бүсгүй нурмайхыг хүсэхгүй байгаа. Гэхдээ л тэр хүнд байдалд орсон. Хамтлагийн гишүүд нь Перриг сэтгэл санаагаар дэмжиж байгаа ч тэр хүнд байдалд ороод байна” хэмээн нэгэн эх сурвалж хэлэв. Эх сурвалж www.wikimon.mn