Гэрэл зурагчин Диана Кимийн бага нас Мауи арал дээр өнгөрсөн бөгөөд тэрээр энд л хамгийн анхны туршлагаа гэрэл зурагчин ааваасаа суралцаж байжээ. Харамсалтай нь түүний эцэг эх салах үед тэрээр аавтайгаа огт холбоогүй болжээ.
Мэргэжлийн гэрэл зурагчин болсон Диана орон гэргүй хүмүүсийн зураг авах гэрэл зургийн төслийг 2003 оноос эхлүүлжээ. Харин тэрээр 2012 онд сэтгэл хөдөлгөм үйл явдалтай таарсан ч нөгөө талаар элэг эмтрэм дүр төрхтэй учирчээ. Диана Ким Хонолулуд амьдардаг, орон гэргүй нэгэн эрийн зургийг авахад тэр хэн нэгнийг санагдуулж байсан нь түүний эцэг болж таарчээ.
Диана “Хамгийн анх би түүнтэй таарахад гадаа харанхуй байсан учир таниагүй. Харин дараа нь би түүнийг мөн байна гэдгийг мэдсэн. Тэр шизофрени өвчнөөр олон жил шаналчихсан, тийм ч найрсаг биш байсан. Дэргэд нь хүн байхгүй байхад хэн нэгэнтэй ярьж байгаа юм шиг ганцаараа яриад байсан. Би хуучин аппаратаа түүнд өгөхөд гэрэл зураг авах их хүсэл нь түүний дотор нь нуугдаж байсан мэт ихэд баярлаж билээ. Амьдрал өөрөө бэлэг. Аавыгаа амьд, одоо сайхан амьдарч байгааг хараад баярлаж байна. Бидэнд яг одоо юу байна түүндээ талархах хэрэгтэй” гэжээ.
Ким аавыгаа эмчилгээнд явуулж, дэргэдээ авчээ. Түүний аав одоо ажил хийж, эрүүл саруул байгаа бөгөөд Өмнөд Солонгос руу төрөл төрөгсөд дээрээ очихоор төлөвлөж байгаа аж.