- Хүүхдүүдийн гар утасны хэрэглээг өдөрт хоёр цагаас хэтрүүлэхгүй байх санал гаргав
- Наймаас доош насныханд гар утсыг өдөрт найман минутаас дээш ашиглуулахгүй гэв
- Өмнө нь тус улсаас хүүхдүүдийн цахим тоглоом тоглох цагийг хязгаарлаж байсан
Лхагва гарагт БНХАУ-ын Кибер сүлжээг зохицуулах хорооноос 18-аас доош насны хүүхдүүдийн гар утасны хэрэглээг өдөрт хоёр цагаас хэтрүүлэхгүй байх санал гаргасан. Улмаар Алибаба, Билибили зэрэг тус улсын томоохон технологийн компаниудын хувьцаа унаж эхэлжээ.
Мөн тус хорооноос хүүхдүүдийн интернэт сүлжээнд нэвтрэх эрхийг 22 цагаас өглөөний зургаан цаг хүртэл хязгаарлах санал дэвшүүлсэн байна. Тус саналд олон нийтийн саналыг нээлттэй авч байгаа аж.
16-18 насны өсвөр насныханд өдөрт дээд талдаа хоёр цаг гар утас хэрэглэх хязгаар тавьж байгаа бол наймаас доош насныханд найман минутаас хэтрүүлэхгүй гэжээ.
Хятад улс дөрвөн жилийн өмнө мөн хүүхдүүдийн цахим тоглоомын хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргаж байсан юм. Тухайлбал 18-аас доош насны тоглогчдыг оройн цагаар тоглохыг хориглож, ажлын өдрүүдэд 90 минут, амралтын болон баярын өдрүүдэд гурван цаг тоглох хязгаар тавьж байв.
Үүнээс бараг хоёр жилийн дараа Хятадын эрх баригчид хүүхдүүдийг долоо хоногт гурваас дээш цагаар тоглоом тоглохыг хориглосон.
Эх сурвалж: ВВС