– Эцэг эхчүүдийн бүх үг үйлдэл хүүхдэд нөлөөлдөг.
– Эцэг эхийнхээ харьцах онцлог, бусад хүмүүсийн хандлага зэрэг өчүүхэн төдий гэмээр зүйлийг ч хүүхэд тун анхааралтай ажигладаг.
– Жаахан хүүхэд юу л “мэдхэв” гэж эцэг эхчүүд ханддаг нь тэдний хамгийн том алдаа.
– Хүүхэд томчуудын нүүрний хувирал, дуу хоолойны өнгө аяс, тэр ч бүү хэл алхаа гишгээний өөрчлөлтийг андахгүй.
– Эцэг эхээ хүндэтгэх үзэл хүүхдэд өөрөө хүрээд ирдэггүй харин он удаан жилийн туршид аажмаар төлөвшин бий болдог.
– Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ үг дуугүй үгэнд орох ёстой гэж үздэг нь туйлын буруу хүмүүжил юм.
– Гэтэл зарим хэсэг нь өчүүхэн төдий алдаа, буруутай үед хүүхдийг шийтгэхийг урьтал болгодог. Энэ нь ч бас маш буруу.
– Энэ эцэстээ өөртөө итгэлгүй, бусдыг дагамтгай, хэт хамааралтай, бие даасан бус төлөвшилтэй хувь хүнийг бий болгочихдог.
– Нөгөө хэсэг нь хүүхдийг хэтэрхий дур зоргоор нь байлгаж, хүссэн бүхнийг нь авч өгөх зэргээр ерөнхийдөө “хүмүүжлийн ажлыг өөрт нь” даатгачихдаг.
– Ийм хүүхэд хожим хэрэг төвөгт ч холбогдох нь бий. Яагаад гэвэл эцэг эх нь түүнд юу болох, болохгүйг багаас нь сургаагүйн уршиг.
– Хүүхдээ хэт хайрлаж эрхлүүлэх нь амьдралаас тасархай нийгэмтэйгээ харьцах чадваргүй хувь хүн болж төлөвших гэмтэй.
– Хүүхэдтэй харьцах харьцаа нь өргөн хүрээг хамаарах тул эцэг эхчүүд өөрсдөө ном их уншиж боловсрох шаардлагатай.
– Хүүхдийн дуусашгүй асуултанд хариулахаас бүү цааргал.
– Таны үг бүхэнд түүний утга санааг хүүхэд эргэцүүлэн маш их ач холбогдол өгдөг юм шүү.