Орц: 500гр хүрэн манжин, 15гр дрож, 150гр сахар. 10гр нимбэгний хүчил, 20гр хатаасан талхны үүрмэг, 1литр ус шаардагдана.
Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хүрэн манжинг үрүүл дээр үрүүлдээд, шилэн эсвэл паалантай саванд хийнэ. Дээрээс нь буцалсан бүлээн ус хийгээд нэг цаг байлгана. Бий болсон хандан дээр сахар, лимоны хүчил, найруулсан дрож хийнэ.
Модон халбагаар сайтар хутгаад талхны үүрмэг нэмж хийнэ. Квасаа салфетикаар бүтээгээд 10-12 цаг байлгана.
Хөөс гарч ирмэгц ундаагаа шүүгээд шилэн лонхонд савлаж хийгээд, буцалсан усанд дүрж, дэвтээсэн бөглөөгөөр таглана. 2-3 цагийн дараа лонхнуудыг хүйтэн газар 12 цаг тавина. Дашрамд хэлэхэд, энэхүү ундаанаас борщ зэрэг ногоотой шөл хийхэд авч болно.