Намайг эзгүйд
Намайг явсны маргааш бороо татарч гэнэлээ
БИ ҮҮЛ БАЙЖ…
Намайг явсны маргааш цэцэгс хагдарч гэнэлээ
БИ ЭРВЭЭХЭЙ НЬ БАЙЖ…
Намайг явсны маргааш мод нүцгэрч гэнэлээ
БИ НАВЧИС БАЙЖ…
Намайг явсны маргааш нуур цантчихаж гэнэлээ
БИ ШУВУУ БАЙЖ…
Намайг явсны маргааш саахалтын хархүү уйлж гэнэлээ
БИ ИНЭЭД БАЙЖ…
Намайг явсны маргааш айлын бэр баярлаж гэнэлээ
БИ ГУНИГ БАЙЖ…
Намайг явсны маргааш хөлчүү залуус давхиагүй гэнэлээ
БИ САРХАД БАЙЖ…
Намайг явсны маргааш л намар болчихож гэнэлээ
БИ ЗУН БАЙЖ…