БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Н.Ану тодорсон билээ. Тус тэмцээн энэ 12 дугаар сарын 19- ны өдөр зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд зориулсан түүний бэлтгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд уруулаараа зурсан зургуудаараа хандивын үзэсгэлэн гаргаж өчигдөр нээлтээ хийсэн. Өнөөдрийн байдлаар түүний үзэсгэлэнг үзэхээр очих зочидын хөл тасрахгүй байгаа гэнэ. Монголд уруулаараа зурдаг зураач байдаггүй бөгөөд Мисс Н.Ану энэ төрлийн үзэсгэлэн гаргаж байгаа гэдгээрээ анхдагч болж байгаа юм. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ ихэвчлэн алдартай хүмүүсийн хөрөг зургийг дэлгэн үзүүлсэн аж. Үзэсгэлэн Q Art галерейд 20 хүртэл гурван хоног үргэлжилэх юм. Үзэсгэлэн төгөлдөр, авъяаслаг мисс бүсгүй маань энэхүү үзэсгэлэнгээс олсон орлогоороо нийгмийн эмзэг давхаргын амьжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тусламж үзүүлэх юм байна. Ингээд эх орноо төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд оролцох Мисс Анудаа амжилт бүхний дээдийг хүсээд түүний гаргасан “CHARITY KISS ART EVENT” үзэсгэлэнг үзэж сонихохыг уриалж байна.
Хаяг
Хаяг: Q Art Galerie, Белла Виста хотхон, Зайсан, Улаанбаатар хот
Утас: 77111313
Захирал: Ж.Бат-Ундар 99065241
Сан хөмрөгч: О.Баасандагва 99936041
http: www.galerie.mn
facebook: Q Art Galerie
E-mail: @galerie.mn”>info @galerie.mn
Instagramm: qgalerieub
Twitter: Q-Art
Т.Болор