Сарын эхээр тооцоолоогүй үрэлгэн байдал гарах эсвэл санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Худал хуурмаг зүйлээс болж ажил хэргийн хамтрагчаас салах буюу санхүүгийн алдагдалд орж болзошгүй.Биеийн хүчний ажил, засвар, барилгын ажил эхлүүлэх, спортоор хичээллэхэд тохиромжтой. Сарын дундуур хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрж болзошгүй тул харилцаагаа анхаараарай. Хямралтай үед материаллаг зүйлд бүү шуна. Алдагдал хүлээх буюу зарлага нь орлогоосоо давах магадлал өндөр байна.Сэтгэлийн хөнгөн хямралд орж болзошгүй. Ухаан санаагаа тогтвортой байлгаж, өөрийгөө шүүмжлэх гэсний хэрэггүй. Сарын сүүлээр нөхцөл байдлын гэнэтийн өөрчлөлт, хүлээн авах гэнэтийн мэдээ мэдээлэл нь таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх бололтой. Таны албан ажлын, нийгэмд эзлэх байр суурь ганхах нь дамжиггүй тул үүнийг зүрх сэтгэлдээ тэгтлээ ойрхон хүлээн авах хэрэггүй, цаг хугацааны аясаар бүх зүйл арилах болно.Амжилт зөвхөн ганцаарчилсан ажилд дагалдана.
Үхэр
Сарын эхээр та ядарч туйлдсанаа мэдэрнэ. Энэ бүхнээс сатаарахыг хүсвэл сонгодог хөгжим, уран зохиолд анхаарлаа хандуул. Ажил дээрээ илүү анхаарал болгоомжтой бай. Гэр бүлээрээ бассейн, аль эсвэл спортын танхим руу яв. Алдуурсан сэтгэл хөдлөл тань таны сэтгэл санааг самууруулж, бусадтай зөрчилдөхөд хүргэнэ. Ойр дотны хүмүүстэй холбоотой таатай сайхан мэдээ мэдээллийг хүлээн авах нь дамжиггүй. Сарын дундуур хамтран ажиллагсад болон гэр бүлийн гишүүдтэй харилцахдаа туйлын анхаарал болгоомжтой байж, өөрийн үг хэлээ хянаж цэгнэх хэрэгтэй. Ажил хэргээс хэсэг хугацаанд холдох тохиромжтой цагийг хайж олох болон өөртөө хүч чадлыг бий болгож хуримтлуулхыг хичээгээрэй. Амьдралд тань удахгүй чухал өөрчлөлтүүд гарах учраас бодож эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Сарын сүүлээр сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлт, сэтгэл гутрал, аль эсвэл сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвдөж магадгүй. Тэнцвэртэй байдал, уламжлалыг дагах чадвар, нийтээр дагах хэм хэмжээг мөрдөж байгаа байдал зэрэг нь таныг бусдаас ялгах болно. Гэнэтийн сэтгэл хөөрлөө хазаарлахгүй бол хариу түрэмгийлэлд өртөх магадлал өндөр. Гэр бүлийн хүндрэл мөн хүүхдүүдийн асуудал эсвэл бие тавгүйрхэл, Сүм хийдэд суух, буян үйлдэхэд таатай.
Ихэр
Сарын эхээр анхаарал болгоомжтой байх нь шинээр үүсэх таагүй байдлуудаас холдон зайлсхийхэд тусална. Харилцан дотносох, хайрлах нь таны сэтгэл зүрхийг дулаацуулж, тайвшруулна. Ирээдүйдээ зөв алхам хийхэд гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөрөй. Таны зүрх сэтгэл маш тогтворгүй болох бөгөөд яг одооноос эхлэн хайр дурлалын асуудлаа эн тэргүүнд тавьж асуудалд нухацтай хандахыг хичээх хэрэгтэй. Сарын дундуур хэн нэгэнтэй зөрчилдөөн үүсэхээс болгоомжлох хэрэгтэй. Зөрчилдөөн үүсгэж асуудлыг эвээр шийдэж болох ба асуудлыг хүндрүүлэх гэсний хэрэггүй. Хамтрагчтайгаа харилцах харилцаанд хүндрэл үүсч магадгүй. Сарын сүүлээр өөрийгөө илэрхийлэх, авьяасаа гаргах, эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаа нь туйлын тогтворгүй байна. Магадгүй та хар эргэлзээнээс салж хүсэн хүлээж байснаас их зүйлийг авна.
Мэлхий
Сарын эхээр муу санаатнуудын явуулгаас сэргийл. Хуурах эсвэл буруу мэдээ авах магадлал их байна. Гэрийн ажил гарч их цаг ба хүч шаардагдана. Шинэ хүнтэй танилцахаас зайлсхий, танил улсуудтай ба найз нөхөдтэйгөө харьцахдаа биеэ барих хэрэгтэй. Гадны нөлөө эсвэл хуурамч мэдээлэл нь санхүүгийн хохиролд хүргэнэ. Сарын дундуур дурын идэвхитэй үйл ажиллагаанаас татгалзаарай.Та ямар ч асуудалгүй бүх асуудлыг шийднэ. Өөрчлөлтүүд нь эхэндээ таньд ойлгоомжгүй санагдаж магадгүй ч энэ нь таны санаа зовох зүйл биш юм. Өөрийн сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч, бусдын нөлөөний эсрэг зогсохыг хүсэхгүй байх байдал тань асуудал үүсгэхийг анхаараарай. Түнштэйгээ үл ойлголцолд хүрч санал зөрөлдөж магадгүйг анхаараарай. Хулгай дээрэм болон цахилгаан хэрэгсэлээс шалтгаалсан гал түймэр гарч болзошгүй. Сарын сүүлээр ёс бус ааш авир, огцом уур тань хамт олныг зөрчилд хүргэх төлөвтэй. Шинэ танилтай болж, зугаацаж нарги. Таны албан тушаал өөрчлөгдөнө, харин дээш ахих уу, буурах уу гэдэг нь зөвхөн танаас л шалтгаална.
Арслан
Сарын эхээр ихээхэн мөнгө бүү үр. Өөртөө шүүмжлэлттэй ханд, энэ тохиолдолд өөрийн шүүмжлэл нь биеэ өргөмжлөхийн сайн хэрэгсэл мөн гэдгийг бүү март. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Төлөвлөгөө нь ажлын бэлтгэл байдал, чиглэсэн зорилгодоо тэмүүлж байгаагаас хамаарч биелэлээ олох болохыг санаж ажиллаарай. Өөрийгөө зүрх сэтгэлдээ бүрэн бүтнээр нь эзэмдүүлээрэй. Сарын дундуур чухал том ажил хэрэгт бэлд. Байнгын өрсөлдөөнөө зогсоож та түншүүдээсээ дэмжлэг авч өөрийн шинэ санаагаа удирдлага, дээд албаны хүмүүст танилцуулах асуудал ойрын үед болно. Зүгээр сууж байгаад аманд шар тос орохгүй гэдгийг сана. Ажил төрөл танаас анхаарлаа илүү ихээр төвлөрүүлэх, зохион байгуулалттай ажиллахыг шаардах болно. Сарын сүүлээр сэтгэл хөдлөлөө бүү барьж. Сонгосон хүнээ өөртөө татахыг хичээ. Гэнэтийн мэдээ дотны хүнтэйгээ харьцах харьцаанд нөлөөлнө. Танаас ихээхэн цаг зав хүч шаардах гэр орны ажил таны өмнө хүлээж байна. Үүнд болон хүүхдүүддээ цаг зав гарга.
Охин
Сарын эхээр өөрийн хүчинд итгэх итгэл тасралтгүй нэмэгдэж, эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах итгэл найдвар бий болно. Хичээл зүтгэлээр та чухал тойргийн хүмүүсийг бишрүүлэх болно. Хэрвээ та өөрийгөө хянаж цэгнэхгүй бол ганцаардлын байдалд орох болно. Өр зээл тавилгүйгээр эдийн засгийн хэмнэлтэнд орж амьдар. Сарын дундуур асуудлыг дүгнэх чадвар, мөн зорилго тэмүүлэлтэй байх нь таны ажлын нэр хүнд өсч хүмүүсийн итгэлийг олж авна. Тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Дурын ажлыг зоригтойгоор шүүрэн ав та түүнийг хийж чадна. Олон улс цугласан газар байх, согтууруулах ундааг хэтрүүлэхээс зайлсхий. Сарын сүүлээр шинэ танилтай болох, хамтрагчтайгаа уулзах нь харамсал, урам хугарлыг авчирна. Тэдгээр ажлыг амжуулахад тийм ч хэцүү бус байх боловч том хэмжээний ашиг орлогыг хүлээхгүй байхыг сануулж байна. Үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөж тодорхойлох, ажил хэргийн хамтрагчдаа итгэж болох эсэхийг зөвөөр дүгнэж цэгнэхийг од гарагс зөвлөж байна.
Жинлүүр
Өөрийн ажил болон гэртээ шүтэж явдаг зүйлийнхээ зургийг байрлуулснаар таны хувьд аз түших магадлал өндөртэй байна. Мэргэжлийн бүтээлч байдал тань өөрийн чадвараа бодит болгоход боломж ирнэ. Хол явах, аялах, зочин хүлээн авах, уулзалтанд таатай байна. Хэт дуу шуугиантай компаниас холдохыг хичээ. Итгэл мөн төлөвлөгөө тань бүтэхгүй. Эдийн засаг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулан бэхжүүлж, хэрэгтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоон ажил хэргээ амархан бүтээх арга замыг олох бололтой. Бусадтай харьцахдаа хэл яриандаа анхаарч үгээ цэгнэх хэрэгтэй. Санаандгүй хэлсэн ганц үгнээс хэзээ ч уучлахгүйгээр хэн нэгнийг гомдоохгүй байхыг сануулж байна. Ачаалал ихтэй эмх цэгцтэй байх, нөхцөл байдлыг үнэлж дүгнэхийг шаардана. Өөрийн ажил болон гэртээ шүтэж явдаг зүйлийнхээ зургийг байрлуулснаар таны хувьд аз түших магадлал өндөртэй байна.
Хилэнц
Сарын эхээр ганц бие, эмэгтэйчүүдийн романтик дурлал гэнэт дуусгавар болох таагүй өдрүүдээр эхэлж байна. Эрчүүд өөрийн сул талаа өөгшүүлэх, харилцааг бодит бус хийсвэрээр сэтгэх, хоосон төсөөлөл зэргээс үүдэн уран бүтээлд төдийгүй арилжаа наймаанд алдагдал хүлээх магадлалтай. Арилжаа наймаанд тааламжтай. Хамтарсан төсөл ашиг авч ирнэ. Хөндлөнгийн нөлөөнөөс болоод таны амжилтад хүрэх замд бөөн саад бэрхшээл гарч ирнэ. Гараг эрхсийн байрлал таатай боловч хэрэв та ажилдаа дургүй бол сайн үр дүн хүлээлтгүй. Идэвхтэй, эрч хүчтэй байж өөрийн зорилгыг ухамсарла, хувийн амьдралаа сайнаар өөрчлөхийг оролд. Үүнийг од гараг ивээх болно. Сарын сүүлээр таны зөн совин, бүтээлч чадвар, секс байдал тань бусдыг гайхашруулна. Тэр тусмаа ганц бие хүмүүсийн хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно. Хүрээлэн буй ертөнц таны мөн чанарыг улам тодотгож өгнө. Бэртэл гэмтэл авах эсвэл хоолны хордлого болох, архаг өвчин сэдрэх магадлалтай. Таны маргаашийн өдрийн талаар бодохгүй явдаг зан, хувьсгал өөрчлөлт хийх хүслийг тань одод шүүмжилж байна.
Нум
Амьдралын хүчний илүүдэл, хувийн дур булаам байдал, өгөөмөр сэтгэл нь таныг нийгэмд гялалзахад туслах бөгөөд шинэ хүмүүстэй танилцах, шинэ холбоотнуудыг татахад тус нэмэр болно. Сарын эхэнд маш чухал шийдвэрийг гаргах шаардлага таны өмнө тулгарна. Тэрчлэн олон асуудлуудыг нэгэн зэрэг шийдэх шаардлага гарч ирэх нь. Өөрт тулгарсан аливаа асуудал болон хийхээр төлөвлөсөн ажилдаа танилын хэмжээнд мэдэх хүмүүсийг оролцуулахгүй байх нь зүйтэй. Эрчүүд өөрийн бодлоо амьдралд хэрэгжүүлж чадах бөгөөд албан тушаалын шатаар дэвшиж чадах эсвэл даргаасаа магтаал сонсоно. Удирдах хүсэл, өөрийн эрхэм байдлыг харуулахыг хичээх нь мэргэжлийн хүрээнд алдаа гаргахад, хамтрагч нарын эсэргүүцэлтэй тулгарахад хүргэнэ. Сарын сүүлд амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд таатай. Эхлүүлсэн бүх ажил төрөл амжилттай болж өнгөрнө. Та өөрийн үйл хэрэгт итгэлтэй хамтрагчаа татан оруулж, мэдрэмжээ даван туулж ажил хэрэгтээ сэтгэл шулуудан орох болно. Үйл явдал амжилттай байх боловч, та өөрөө өөртөө болон эргэн тойрны хүмүүст сэтгэл хангалуун бус байна.
Матар
Сарын эхээр аливаа шийдвэр гаргах бол анхны сэтгэгдлээр хандаарай. Яагаад гэвэл анхны сэтгэгдэл нь хамгийн хөдлөшгүй зөв байна гэдгийг од гарагс амлаж байна. Сэтгэл хөдлөл тань оюун санааг бүхэлд нь бүрхэх бөгөөд энэ нь маргаантай байдлыг үүсгэж, улмаар биеийн байдлыг муутгана. Бүр магадгүй түгшүүрт байдлыг нэмэгдүүлж ч мэднэ. Аливаа чухал шийдвэр гаргахдаа өөрийн мэдрэмж, зөн билэгтээ найдах хэрэгтэй. Шинээр хүнтэй танилцах, сэтгэгдлээ хуваалцах зэргээр туршлага хуваалцах бололтой. Гэвч яарах хэрэггүй. Өнөөдрийг хүртэл өөрийн холбоотон, найз нөхөд гэж тооцоолоогүй явж байсан хүмүүсээс тусламж, сэтгэлийн дэмжлэг авах бололтой. Гар татаж харамч зан гаргах хэрэггүй.Урлаг соёл, уран бүтээлийн салбарт ажилладаг хүмүүс өөрийн авъяас билгээрээ гэрэлтэн онцгойрч олны анхаарлын төвд байх болно. Найз нөхдөөсөө сайн сайхан үг сонсох ба тэдний үнэнч шудрагад эргэлзсэний хэрэггүй. Сарын сүүлээр арилжаа наймаа, бизнесын салбарт ажиллагсад хичээн зүтгэж чадваас ашиг орлого арвинтай байна.
Хумх
Энэ сард од гаригс таныг ивээж байна. Энэ үеэр та энх тайванд, найрамдалд тасарсан найзын холбоог сэргээхэд илүү тохирох болно. Эмэгтэйчүүдийг романтик адал явдал хүлээж байна. Гэнэтийн хувь заяаны эргэлтэнд бэлэн байхын тулд өөрийн мэдрэмж, бодол ба үйлдэлд дүгнэлт хий. Санхүүгийн үйл ажиллагаа явуулахдаа одод анхаарлаа бүү алд гэж зөвлөж байна. Хол явуулах тусам ажлаа хурдасгахад дөхөм болно. Амжилттай байхын тулд өөрийн амжилтын зах хязгаараа тодорхойлох ба жижиг зүйлсээр оролдохгүй байх хэрэгтэй. Хувь заяа нь дахиад таныг ивээж, бас одод нь олон сайхан зүйлийг амлажээ. Ойрын хүнтэйгээ байх харилцаа нийлэмжтэй ба итгэлтэй байна. Өөрийн биендээ дийлдэшгүй ачааны хүндийг мөрөндөө бүү үүрүүл. Магадгүй, санхүү ба хуулийн асуудлаар уулзалт хийх нь мэдрэлийн стрессэнд оруулж мэдэх юм.
Загас
Ажил мэргэжлийн хүрээнд өөрийн зөн билигтээ найд, хамт олныхоо зөвлөлгөө, туслалцаанд битгий найд. Өмч хөрөнгөний асуудал үүсч болно, гал түймэр, дээрэм тонуул, хөнгөн асуудал гэх мэт. Амьдралд оршин байгаа асуудлуудыг зүрх сэтгэлдээ хэт ойрхноор хүлээн авахгүй байхыг сануулж байна. Таны шинэ албан тушаал танд өөрийн чадвараа бүрэн ашиглах боломж олгох бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно. Дотоод зөгнөх мэдрэмж тань муу санаатныг илрүүлэхэд нөлөөлж, түүнээс хамгаалахад тусална. Сарын дундуур урьдын зорилгоо биелүүлэхийг хичээ. Санхүүгийн амжилт, эхэлсэн ажлаа амжилттай дуусгаж болох юм. Таны амьдралын эрч хүч өнөөдөрт байна. Мөнгө санхүүгийн холбогдолтой ажил хэргийг эрхлэн явуулахад тохиромжтой. Таны хувьд материаллаг байр байдал, мөнгө цаас, эдийн засгийн байдлаа мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөж дээшлүүлэн сайжруулах боломж бололцоо ирэх дүр зураг харагдаж байна. Сарын сүүлээр хувийн амьдралд бүрэн дүүрэн яруу дуурсгалт байдал ноёлох ба удахгүй болох хувь заяаны огцом эргэлтэнд бүх талаараа бэлэн байхыг од гаригсын зүгээс сануулж байна.