Дийлэнх нь гайхалтай секс хийхийн тулд хамтрагчтайгаа сэтгэл санааны гүн бат холбоотой байх нь чухал гэдгийг онцолжээ. Эмэгтэйчүүдэд секс хийхэд нь стресс ихэд садаа учруулдаг аж. Мөн хамтрагчтайгаа таарч тохирохгүй байдал 28 хувь, сэтгэл санаа тавгүй байдал 20 хувь, өөрийгөө дутуу үнэлэлт 20 хувь зэрэг нь сексэд муугаар нөлөөлдөг гэнэ.
6000 хүнийг оролцуулсан өөр нэг судалгаа хайр сэтгэлгүйгээр секс хийх нь эрчүүдэд сонин биш гэдгийг тодорхой болгожээ. Харин эмэгтэйчүүдийн 66 хувь нь ийм тохиолдлын чанартай сексээс илүү их таашаал авах боломжтой гэж үзэв. Эрчүүдийн 62 хувь нь л ийм бодолтой явдаг аж. Эрчүүдийн 48 хувь, эмэгтэйчүүдийн 39 хувь нь сайхан сексийн гол бүрэлдэхүүн хэсэг нь хайр сэтгэл гэдгийг өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn