3000 гаруй гэр бүлийн хосод ажиглалт хийсэн Америкийн доктор Столзенберг судалгаандаа “эхнэр нь хэдийчинээ ажил хийхээр явна, нөхрийнх нь эрүүл мэндийн байдал төдийчинээ тааруухан байдаг” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Түүний хийсэн судалгаагаар “Эхнэр нь долоо хоногт 40-өөс бага цаг ажилладаг бол нөхрийнх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь бага байна. Харин 40-50 цаг ажиллавал түүний эрүүл мэндэд үл мэдэг өөрчлөлт гарна. Эхнэр нь долоо хоногт 50-иас дээш цагаар илүү ажиллавал нөхрийн эрүүл мэндэд уршиг учруулж мэдэх ажээ”.
Мэргэжилтнүүд үүнийг маш хялбар тайлбарлаж байна. Эхнэр нь ямар нэг шалтгаанаар оройн цагийг нөхөртэйгээ өнгөрөөж чадахгүйд хүрвэл гэрийн эзэн үүнд зориуд уцаарлаж, эхнэрийнхээ анхаарлыг өөртөө татахын тулд худлаа өвдөж эхэлдэг байна. Энэхүү шалтгааныг ихэнх тохиолдолд эхнэр нь нөхрөөсөө бус, нөхөр нь эхнэрээсээ шалтгаалдаг гэж үздэг байна.
mongolnews.mn