Бага насны хүүхэд халуурахад хүчтэй эм өгч бууруулах гэж яарах хэрэггүй.
Учир нь халдварт нян бактерийг устгадаг байна. Хүүхдэд эм бэлдмэл өгөхөөс өмнө чацаргана, аньсны шүүс зэргийг уулгаад үз. Хэрэв халуун төдийлөн буурахгүй бол түргэн дуудаарай. Халууныг бууруулах арга хэмжээ авахдаа эмчийн зөвлөгөөг дагаарай.
Эхийн шээсээр боох зэрэг янз бүрийн батлагдаагүй дом энэ тэрийг хэрэглэхээс зайлсхий.
Халуурах шалтгаан олон янз:
– Цаг агаарын хэлбэлзэл,
– Ядрах,
– Тохиромжгүй хоол хэрэглэх зэргээс болж хүүхэд халуурах нь ч бий.
– Заавал өвчнийх биш байж болно.
– Иймд зөвхөн эмчээр халуурах болсны шалтгааныг тогтоолгоорой.
Өндөр халуун нь:
– Хүүхдийн төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дарангуйлж
– Шингэн алдах,
– Уушиг, бөөр, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах,
– Зүрх судасны болон амьсгалын дутагдалд орох,
– Даралт буурах зэрэг аюул дагуулдаг.
Харин биеийн температур аажим (38 градус хүртэл) нэмэгдэх нь хэвийн үзэгдэл. Энэ нь бие организм халдвартай тэмцэж байна гэсэн үг.
Хүүхдийн халуун 38 градусаас дээш гарч хэвийн хэмжээнээс хэтрээд ирвэл түргэн дуудаарай. Балчир насны хүүхэд халуурах нь маш аюултай.