Хүүхдийн хувьд тоглоом нь бүхэл бүтэн ертөнц юм.
Хүүхдийн тоглоом байгааг хараад түүний тухай олон зүйл мэдэж болно. Түүний үгийн сан, биеийн ерөнхий хөгжил хэрхэн явагдаж байгааг таньж мэднэ. Тоглож байхад хөдөлгөөний эвсэл сайжирч, хараа тогтон, орчноо судалж, эд юмс, үзэгдлийг нэрлэж, тогтоож сурдаг.
Хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон тоглоом авч өгөх нь зүйтэй. Нэг настай хүүхэд модон морь, машин чирч тоглох дуртай бол дөрвөн нас хүрээд өөрөө тоглоомын машин жолоодох гэнэ.
Таван настай хүүхдэд ширээний лото, далай тэнгэсийн амьтад, ертөнц илүү сонирхолтой, зугаатай байна. Та хүүхэддээ тоглоом худалдан авч өгөхдөө оюун ухаан хөгжүүлэх экологийн хувьд цэвэр тоглоомыг сонгоорой.
Ширээний лото, хүүхдэд зориулсан будах ном, эвлүүлдэг тоглоом гэх мэт.