Сайн байна уу? Төсөөлөл ба бодит байдал гэдэг шог зураг олж хараад хүмүүсээс асуумаар санагдлаа. Тэр зурагт найз бүсгүй нь хайртыгаа өөрийг нь санаж, шаналж байгаагаар төсөөлж байхад залуу нь өөр бүсгүйтэй зугаацаж байдаг тухай дүрсэлсан байлаа. Эр хүн хайртай хүндээ хир зэрэг удаан үнэнч байж чаддаг вэ?
Миний хувьд хайртай хүнээсээ салсан ч одоо болтол мартаж чадалгүй дөрвөн жил гаруй хэн нэгэнтэй найзлаагүй явж байна. Энэ хугацаанд хэнтэй ч болзоогүй гэж болно. Хэдийгээр тэр залуутайгаа ямар ч холбоогүй бидний зам бүрмөсөн салсан гэж боддог ч сэтгэлийнхээ мухарт тэр маань ч бас над шиг намайг хүлээгээд хэнтэй ч уулзаж болзолгүй явж байгаа гэж горьдоод байдаг. Энэ бол миний л төсөөлөл. Харин бодит амьдрал дээр эр хүн дараагийн бүсгүйгээ хир хурдан олдог бол?
секс.мн