Гоо сайхандаа ихээхэн өөрчлөлт хийсэн бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй жүжигчин Г.Отгонцэцэг. хэн ч харсан гоо сайхны мэс засал хийлгэсэн нь илэрхий байдаг ч жүжигчин бүсгүй үүнийгээ хүлээн зөвшөөрөх тун дургүй бөгөөд мэс засалтай холбоотой асуулт, ярианаас хөөрхөн гэгч нь бултчихдаг нэгэн.
Тэрээр гоё сайхан харагдахын тулд багагүй золиос гаргасан нь мэдээж. Үзэсгэлэнт бүсгүйгээс үзээрийн муухай шулмын дүр бүтээх гэж байнгын завгүй бэлтгэл сургуулилттай байдаг тэрээр ихэнх цагаа театрт өнгөрүүлдэг.
Энэ их ажлын хажуугаар өөрийн гоо сайхандаа ихэд анхаарч цаг заваа харамгүй зарцуулдаг бүсгүйд хайраа илчилдэг залуус олон. Гэхдээ тэрээр ганц бие амьдралдаа цэг тавих болоогүй гэнэ.
www.shock.mn Д.Цэлмэг