Хэрэв гэрлэлтийн талаар зөвхөн та бодож байгаа бол яах ёстой вэ? Шийдвэр гаргахад түүнийг хэрхэн уриалах вэ? гэсэн асуултууд таны өмнө гарч ирэх болно. Иймд эртнээс санаачилгыг гартаа авах хэрэгтэй. Ингээд танд туслах үүднээс дараах хэдэн зөвлөгөөг хүргэе. Даалгавар мэдээж хэрэг амаргүй байх болов уу. Гэхдээ бүү шантраарай.
-Юуны өмнө түүнтэй илэн далангүй ярилцаж, гэрлэх асуудалд хэрхэн ханддаг болохыг нь мэдэж авах хэрэгтэй.
-Хэрэв тэрээр ямар нэгэн зүйлд эргэлзээд түүнээсээ болоод шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол тэр эргэлзээг нь тайлж өгөх нь зүйтэй.
-Хайртдаа гэрлэлт гэдэг бол зүгээр нэг ёс төдий зүйл биш харин ирээдүйд итгэл найдварыг мэдрэх боломжийг өгдөг гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй.
-Бизнесмен хүнтэй гэрээ хэлэлцээр хийж байгаа мэт хар хүнтэйгээ чухал харьцах хэрэгтэй. Таны даалгавар бол гэрлэлтийн тухай асуудлыг хурдан шийдвэрлүүлэхэд ямар нэг алхам хийлгэхэд оршино.
-Өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө давуу талаа түүнд мэдрүүлэх нь чухал юм.
-Өөрийн юу бодож явдгаа болон сэтгэлийн үгээ хэлэх хэрэгтэй. Магадгүй түүнд таны энэ алхам дутагдаж байсан байж болох шүү дээ.
-Хэрэв тэрээр танд эргэлзээтэй хандаад байгаа мэт санагдвал шууд л тэгвэл надаас илүү хэн нэгнийг сонгоно биз дээ гэж хэлээд эрс шийдэмгий яваад өгөөрэй. Түүнд өөрийн гэсэн ухаан байдаг л юм бол ямар нэгэн дорвитой шийдвэрийг гаргаж цаашид таныг болон өөрийгөө зовоохгүй байх болов уу.
-Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд хайртай залуугаа өөрийн урхиндаа оруулахын тулд хүүхэдтэй болох гэж оролдсоны хэрэггүй. Учир нь энэ нь маш эрсдэлтэй алхам юм. Хүүхэдтэй боллоо гээд тантай гэрлээ ч үү, үгүй ч үү. Иймд тэнэг алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй. о Эцэст нь хэлэхэд зоригтой байгаарай. Танд амжилт хүсье.