– Ихэнх хүмүүс зурагт үзэхдээ буруу байрлалаар суух юм уу хэвтдэг. Энэ нь нурууг бөгтөр муруй болгоход ихээхэн нэмэртэй аж.
– Зөөлөн буйдан дээр бөхийж сууснаар нуруугаа өвддөг болгож хөгшрөлтийг хурдасгадаг.
– Нурууны өвчтэй хүмүүс зурагт үзэхдээ өндөр хөлтэй, гарын тавиургүй, намхан артай сандал дээр суувал зохино.
– Хүзүүгээ гилжийлгэн хэвтэж үзэх хортой.
– Хэвтээгээрээ зурагт үздэг хүмүүс өвдгөө нугалан хажуугаараа хэвт. Хүзүү шулуун байдалд байна.
– Зурагт үзэхдээ хагас цаг тутамд босч өрөөн дотроо холхиж яв.
– Суухдаа хатуу сандал дээр цэх суу.
– Зөөлөн сандал нурууг уян налархай бус болгодог. Мөн булчин шөрмөсийг сулруулдаг.