Жүжигчин Том Крузын экс эхнэр Кэти Холмс Нью-Йорк хотын метрогоор зорчигчдыг үдшийн даашинзаараа гайхшруулсан байна. Замын бөглөрлөөс дайжиж, нэгэн арга хэмжээнд хоцрохгүйн тулд газар доогуурх нийтийн тээврээр идэвхтэй зорчдог жүжигчин Кэти Холмс гоёлын даашинзтайгаа метро руу оржээ.
Галт тэргэнд гоёмсог улаан даашинзтай орж ирснээр Холливудын од бүсгүй олон зуун хүний сониуч харцыг булаасан аж. Тэрбээр өөрийн Инстаграм дахь хуудсан дээр зургаа тавиад дор нь “Өндөр өсгийт ба галт тэрэг. Үүнээс илүү сайн зүйл гэж үгүй” хэмээн бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn