“Time” сэтгүүл англи хэлээр дуулсан бүх цаг үеийн шилдэг 100 дууг нэрлэлээ. Ингэхдээ жагсаалгүйгээр 1920 оноос эхлээд арван арванаар үечлэн нэрлэсэн байна. 2000-аад оны үеийн шилдэг арван дууны жагсаалтад залуу дуучин Лэди Гагагийн “Bad romance” багтсан нь хөгжим шүүмжлэгчдийг гайхашруулаад байна. Тус сэтгүүл уг жагсаалтыг 10 жил тутамд шинэчилдэг бөгөөд урьд нь шинэ залуу дуучин тэсрэлт хийсэн тохиолдол тун цөөн байгаа юм. Үргэлж олныг гайхашруулдаг залуу дуучин Лэди Гага энэ удаа ч мөн олныг бүх цаг үеийн шилдэг дууны жагсаалтанд уран бүтээлээ оруулж гайхуулж чадсан байна. Уг жагсаалтад мөн Канье Уэст, Жэйми Фокс нарын “Gold Digger”, Бейонсегийн “Single ladies” зэрэг дуу шинээр багтав. Мөн Билл Эл Жонсоны “My mammy” 1920, Холидэйн “Strange fruit” (1930), Элла Фицжеральдын “Baby, it’s cold outside” (1940), Элвисийн “Jailhouse rock” (1950), Мадоннагийн “Borderline”, Ву Тан Кланы “C.R.E.A.M” зэрэг дуу бүх цаг үеийн шилдгийн тоонд оржээ.