Их Британийн нийслэл Лондон хотын төвд орших нэгэн гэрэл зургийн студид сэлфичдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 1000 фунт стерлинг байсан бөгөөд ялагч алтадмал сэлфиний гараар шагнуулсан аж.
Гэрэл зураг сонирхогчид янз бүрийн сэдвээр уралдсан байна. “Памбагар уруул”, “Толь”, “Донжлог хувцас”, “Алдартан”, “Акул загасны өгөөш” зэрэг төрлөөр уралдав.
Тэмцээний ялагчаар Кэти Грант гэдэг бүсгүй тодорчээ. Тэрбээр өөрийн Инстаграм дээр хар, цагаан өнгийн бүтээлүүдээ байршуулсан аж. Эх сурвалж www.wikimon.mn