Загварын “Гламур” сэтгүүлээс жил бүр оны эмэгтэйчүүдийг тодруулдаг уламжлалтай билээ. Тус сэтгүүл 2015 оны шилдэг таван эмэгтэйг цахим санал асуулгаар шалгаруулсан байна. Энэ жил таван номинацид ялагчаа тодруулсан байна. “Загварын хүч” төрөлд Виктория Бекхэм, жүжигчин Риз Уизерспун “Холливудын баатар”-аар, “Шилдэг бизнес эмэгтэй”-гээр Эли забет Холмс, “Шинэ төрх” Кейтлин Женнер, Мисти Копленд “Гайхамшигт бүжигчин” төрөлд ялагчаар тодорчээ. Энэ оны шилдэг эмэгтэйчүүдийн жагсаалт өнгөрсөн жилүүдээсээ онцлог байв. Тухайлбал, “Американ балет” театрын анхны өнгөт арьст бүжигчин Мисти Копленд, алдарт трансжендер, олимпын аварга Кейтлин Женнер нарын нэр багтжээ.