Манайхан “Мисс” гэхээр л цагаан гартай, будаж гоодохоос өөр зүйлгүй, элдэв гоёл чимэглэлээр өөрийгөө чимэглэсэн тийм л нэг эмэгтэйг төсөөлдөг. Мэдээж өнөөгийн нийгэмд ийм титэм зүүсэн тийм зан гаргадаг хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ “Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Х.Бадамгэрэл тэдгээр эмэгтэйчүүдийн нэг биш гэдгийг хэлсэн үг, хийж буй үйлдлүүд нь харуулдаг. Түүнтэй анх уулзахад “Мисс” хэмээх алдрын эзэн болчихсон, эрч хүчээр дүүрэн, цаашид хийх зүйлээ яг таг төлөвлөчихсөн хэрсүү байрын оюутан охин байлаа. Хэр баргын оюутан амжуулаад байдаггүй хоёр сургуульд зэрэг сурахын хажуугаар загвараа өмсөөд л…
Харин одоо тэрбээр юм юмыг амжуулж сурсан, нийгэмдээ нэр хүндтэй, загварын тайзнаа ч хүлээн зөвшөөрөгдсөн мөн түүнийг хүндэлдэг, хайрладаг олон арван шавьтай болжээ. Мисс бүсгүй фэйсбүүкийг тэр бүр идэвхитэй ашиглаад байдаггүй харин “Instagram”-ыг бол өөрийн сайхан зургуудаараа чимдэг нэгэн. Ийнхүү түүний Инстаграм дах хамгийн олон хүнд таашаагдсан зургуудыг хүргэж байна.
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN