Зайрмагийг хэд хэдэн төрлийн жороор хийж үзээд энгийн байх тусмаа амттай хялбар зайрмаг хийх боломж байдгийг мэдлээ. Зайрмагны машиныг анх удаа хэрэглэж үзэх турших гээд хугацааг оруулахгүй бол амтат зайрмагийг гэртээ хялбар хийх боломжтой боллоо. Үүнийг бас зайрмагны машингүй хийж болно.
Энгийн орцонд:
- Цөцгий -350гр
- Сүү 250 гр
- Ваниллын охь- 2 цайны халбага
- Элсэн чихэр 150гр
Хийх арга:
Эдгээр хольцуудаа нийлүүлэн цөцгийн жигд уустал холиод зайрмаг хийдэг машиндаа хийж ажиллуулна. Хэсэг хугацааны дараа зайрмаг өтгөн болоод ирэхэд идэхэд бэлэн болно.
Зайрмагны машин байхгүй бол хөлдөөгчиндөө хийгээд 30 мин тутамд сайтар хутгаад байх хэрэгтэй ингээд зайрмаг бэлэн болно.