Загварын ертөнцийг тэр аяар нь шуугиулдаг “Гоёл” наадам энэ жил тун даруухан болж өнгөрлөө. Мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэл, Азийн топ модель Д.Болормаа, топ модель Д.Пүрэвсүрэн нар энэ удаа “Гоёл”-ын тайзнаа алхсангүй.
Сүүлийн хэдэн жилийн буюу залуухан топ моделиуд наадмыг нээсэн. Тэгвэл Дизайнеруудын холбооны ерөнхийлөгч, “алтны магнат” Ц.Мянганбаярын гэргий, топ модель О.Пүрэвдулам энэ наадмын туршид жинхэнэ хатан хаан гэдгээ батлан харуулж чадлаа.
Үрийн зулай үнэрлэснээсээ хойш загварын тайзнаа ховорхон үзэгдэх болсон тэрбээр энэ удаа тун эрч хүчтэй, өөртөө итгэлтэй харагдсан. Үзэгчид ч “Болдогсон бол том Пүүжээд л дахиад топ модель өгчихмөөр байна шүү” хэмээн жиг жуг гэлцээд амжина лээ.
www.mnews.mn