Эхнэр 3 охинтой мөртлөө ” -Хоолоо хий, хувцсаа угаа, гэрээ цэвэрлэ!” гэж зэмлэж үзээгүй аавтай хүн байдаг болов уу? гэж боддог юм.
Нэг өдөр унтаж байгаа юм шиг царайлаад хөнжил доороо утсаа оролдож байхдаа аав ээжийнхээ яриаг сонсож байлаа.
Аав минь: “Чамайг гэрээс чинь авчрахдаа жаргаана гэж амлаж байлаа. Хөлийг чинь газар хүргэлгүй, гарыг чинь усанд норголгүй байх юмсан гэж боддог байсан. Тийм байхад надад ахиад гурван охин бас хүү төрүүлж өгч байхад би яаж чамаар хувцсаа угаалгаж, хоолоо хийлгэх юм. Нэг биш 4 удаа чи минь надад жаргал бэлэглэсэн байхад насаараа ч хэлээд ханахгүй баярлалаа гэдэг үг байна. 40 сар биедээ хүн ургуулж байхад яагаад ахиад даавуу угааж, хүүхэд уйлах болгонд ганцаараа босох ёстой юм. Би ачаагаа хамт үүрч жаргал зовлонгийн алинд нь хайрлан гэдэг амлалтаа 25жил өнгөрсөн ч мартаагүй яваа хүн. 3 охин минь хүний хүн болоод айлын гэрт гэргий нь болон. Ядаж насаараа хийх ажлаас нь би багахан хэсгийг нь хийж байна. Гараа цэврүүттэл даавуу угааж, хүүхэд уйлах чимээнд үүр шөнөгүй сэрж, найзуудынхаа дуудлагыг ч авах завгүй үе ирж л таараа. Ядахдаа тэгэхэд чи бид 2 дурсамжинд мөнх үлдэнэ. Хүний хүн хүний хүн л болдог, эмэгтэй хүн чинь эмзэг шүү дээ. Тэр болтлоо аавынхаа гэрт унтах хүртлээ унтаж, зугаалах үедээ зугаалж, инээж чадхаараа инээг. Надад өгсөн аз жаргалынхаа багыг ч болтугай эдлэг, эд минь чи бид 2т ачийг санах биш, чи бид 2 л эднийгээ ачлах хэрэгтэй. Харин би чамайгаа тэвэрч чи дэргэд минь байхад боллоо.” гэсэн юм даа.
Ийм мундаг аавын охин болж төрсөндөө баярлах юм. Аавдаа хайртай шүү. Та минь миний бахархал юм даа.
Аав минь…