“Asia’s next top model” реалити шоунд Монгол Улсыг төлөөлөн анх удаа загвар өмсөгч С.Төгс оролцохоор болжээ.
“Монгол модель” агентлагт харьяалагддаг түүнтэй Индонез, Филиппин, Хятад, Вьетнам, Малайз, Өмнөд Солонгос зэрэг орны загвар өмсөгч өрсөлдөхөөр шалгарсан байна. “Asia’s next top model” нэвтрүүлгийг “America’s next top model”-ийн онцгой эрхийн дагуу хүргэдэг ажээ.
Энэхүү реалити шоуг Монголын “Star world” сувгаар үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн бөгөөд хэзээнээс нэвтрүүлж эхлэх нь тодорхойгүй байгаа юм.