Хэдийгээр шүршүүрт усанд орох нь сайн ч гэлээ, ваннд усанд орох нь бас олон сайн талуудтай. Эмчилгээний ванн бэлтгэх жор ч гэж байдаг. Харамсалтай нь хүн бүр тэр тухай мэддэггүй. Ваннд усанд орж байгаа хүн хэр зэрэг таашаал авах нь тухайн ваннтай усанд хийсэн нэмэлт бодисын орц найрлагаас ихээхэн шалтгаалдаг.
–Шилмүүсний ханд хийсэн ванн: Энэ бол гайхамшигтай эмчилгээ юм. Таны биед шингэсэн бодис арилж, та бие сэтгэлээрээ ариусах болно.
-Далайн давс хийсэн ванн: Энэ нь таныг эрч хүчээр дүүргэх ид шидтэй. Өдрийн турш ачаалалтай байсан булчинг тайвшруулж сулруулдаг.
-Сүү, зөгийн балтай ванн: Хуурай болон хэт хуурай, мөн мэдрэмтгий арьстай хүн ийм жороор бэлтгэсэн ваннд орохыг зөвлөж байна.
–Овьёосны гурилтай ванн: Овьёосны гурил нь арьсыг хэт гуужуулах, улайж үрэвсэхээс сэргийлдэг
-Нимбэг, жүржийн үнэртэй хөөстэй ванн: Ийм найрлагатай ус тослог арьстай эмэгтэйчүүдэд илүүтэй тохирно. Ийм хөөс биеийн илүүдэл тослогийг сайн авдаг.
-Ванны хөөс нь арьсыг хэт хуурайшуулах хандлагатай байдаг тул байнга хэрэглэх нь бус тохируулж болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
-Хоолны давс, жамц давстай ванн нь булчингийн ачаалал ихтэй ажилласан үед алжаал тайлах онцгой сайн үр дүнтэй байдаг.