Италийн порно жүжигчин Сара Томмази “Маррувиум” гэдэг сонирхогчийн хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулжээ. Тэрбээр тус багийн Захирлуудын зөвлөлд багтсан аж.
Томмази аль эртнээс л спортын ертөнцөд хөлөө тавихыг хүсэж байсан гэнэ. Том хүний киноны 34 настай од бүсгүй чухам ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй хэвээр үлдэв.
Италийн хамгийн доод лиг болох Сери Д-д хүч үзэж буй багийн хөгжөөн дэмжигчдийн тоо үлэмж нэмэгдэнэ гэж таамаглажээ. Сараг твиттерт 96 мянган хүн дагадаг бөгөөд Инстаграмын дагагчид нь 36 мянгад хүрсэн юм.
Эх сурвалж www.wikimon.mn