Шинэ жил хаяанд иржээ. Ханьдаа, найз залуудаа, аавдаа эсвэл эрэгтэй монитадаа бэлэг авах гэж байна уу. Гэхдээ юу авахаа сайн мэдэхгүй байгаа бол бяцхан зөвлөгөө өгье. Тус дэм болж магад.
Таалагддаг залуудаа
Гоёмсог тэлээ, зангиа, бугуйвч, гинж байж болно. Чиний сонголт дажгүйд тооцогдох болно.
Найз залуудаа
Түүнд маш их хэрэгтэй байгаа зүйлийг нь бэлэглэж болно. Гэхдээ хувцас биш шүү. Мөн цуглуулгыг нь арвижуулж болох юм.
Харин ханьдаа
Өөр дээр нь хэмнэлт хийлээ гэх сэтгэгдэл төрүүлэх зүйл бэлэглэх хэрэггүй. Учир нь тэр таных хувьд энгийн нэгэн биш шүү дээ. Сонирхолд нь нийцүүлсэн бэлэг байж болно. Нөхөр тань машинаа гангалах дуртай бол шинэ суудлын бүрээс эсвэл гоё агааржуулагч. Мөн фитнесс, усан бассейны эрхийн бичиг байж болно.
Энгийн танил залуудаа /Монитадаа ч юм уу/
Дурсгалын зүйл бэлэглэх нь илүү тохиромжтой. Тамхи татдаг бол асаагуур байж болно. Эсвэл хутганы /тонгорог/ цуглуулга ч дажгүй санаа.
Шар цэцэг санхүүгийн амжилтыг бэлгэддэг учраас байж болох бэлэг. Гэхдээ таван ширхэгээс цөөн байх ёстой. Бас конъяк, виски, архины цуглуулга, бичгийн хэрэгсэл, ширээний цаг дажгүй сонголт байх болно.