Шинэ оны мэнд хүргэе!
Та энэ жил хөгжил дэвшил, өөрчлөлт, эдгэрлийн ямар зорилго тавьсан бэ?
Гэр бүлдээ..???
Олон хосуудаас гэр бүлдээ тавьсан зорилгынх нь тухай асуухаар:
– Орон байртай болно,
– Машинаа солино,
– Хүүхдээ сайн сургуульд оруулна… ч гэдэг юмуу, үндсэндээ санхүүтэй холбоотой зорилго хэлэх юмуу, зарим нь бүр зорилго гээд байх юм байхгүй дээ… гэдгээ шулуухан хэлдэг.
Гэрлэсэн гэрлээгүй, гэрлээд хэдэн жил болж байгаа, хэдэн хүүхэдтэй, хүүхэдгүй, санхүү мөнгөний чадамжтай эсэх, одоо та хоёрын харилцаа ямар байгаа, энэ салбартаа бидний тус дэмжлэг, оролцоог авах эсэхээс үл хамаарч та амьдралынхаа хамгийн чухал энэ салбарт харах тодорхой зураг, зорих зорилготой байх ЁСТОЙ!
Энэ зорилго туйлын, төгс байх албагүй.
Бүх зүйл төгс хэмжээндээ шууд хүрдэгүй! smile emoticon
Харилцаагаа сайжруулах мааааааааааааааааааааааааа
Заримынх нь хувьд энэ инээдтэй ч байж болох. Гэхдээ заримынх нь хувьд:
– Таагүй харилцаанаасаа болоод,
– Хүүхдээ унтуулах арга замаасаа шалтгаалаад,
– Нэг нь шар шувуу, нөгөөх нь эрт болжмор учраас,
– Ажлын цагийн хувиараасаа … г.м шалтаг шалтгаануудаас тус тусдаа, эсвэл өөр өөр цагуудад орондоо ордог.
Ажил, цаг, харилцаа, сэтгэлзүй, гэрийн ажил үүргээ зохицуул. Асуудлыг шийд. Өнөөдрөөс яаж ийгээд ОРОНДОО ХАМТ ОР.
“Дэрэн дээрхи яриа” та хоёрын харилцаанд хувьсгал авч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Амжилт хүсье! smile emoticon