УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн бий. С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нар цөөнгүй удаа УИХ-д дараалан сонгогдсон, туршлагатай улст өрч. Нөгөө талаар эрчүүд давамгайлсан, хатуу, бараан улс төрийн ертөнцөд оршин тогтнохын тулд тэд үе үе эршүүд зан гаргах хэрэгтэй болдог биз.
Тэдний адил улс төрд олон жил зүтгэж буй бас нэг бүсгүй бол Нийг мийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди. Гэхдээ С.Оюун, Д.Арвин нар зөөлөн зангаа хадгалдаг аж. Харин эрхэм сайд Т.Гандийг намын нөхөд нь “Бараг л эр хүн шиг” гэж ярьдаг юм билээ.
Бүр зарим нь түүний шулуухан зангаас эмээдэг ч гэлцэнэ. Саяхан суурь тэтгэврийн тухай чуул га наар хэлэлцэх үед Т.Ганди чуулганы танхимын үүдэнд Н.Ганбямбатай тааралдав. Тэгээд “За битгий олон юм асуугаад байгаарай чи. Мэддэг юм асууна шүү” хэмээн сануулав. Тоглоом шоглоомоор хэлсэн ч цаана нь “хатуу сануулга” байгаа учир Н.Ганбямба ч олон юм ярьсангүй. Д.Оюунхорол ч эрчүүдтэйгээ нийлээд дунд нь орохоороо эмэгтэйлэг яриагаа гээчихдэг зантай гэнэ лээ.
unuudur